Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хөгжлийн хороодын дарга нарт мэдээлэл өглөө

2021-06-28

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хөгжлийн хороодын дарга нарт Ковид-19, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн  нийт хүн  амын 2,3% халдварт өртсөн, хүүхдийн  өвчлөл улсын дунджаас дээгүүр байгаа бөгөөд энэ оны III. IV улиралд нөхцөл байдал  хүндрэх таамаглалтай байна.  Мөн Орхон аймагт Коронавирусийн 2533 тохиолдол бүртгэгдэж 1440 иргэн эдгэрсэн. Дархлаажуулалтын нэгдүгээр тунд 66009, хоёрдугаар тунд 59817 иргэн хамрагдсан бөгөөд жирэмсэн 400 эмэгтэй дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан байна.   

      Энэ оны эхний зургаан сарын байдлаар БОЭТ-ийн Халдварын тасгийн засвар, Вируслогийн лаборатори, халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгал, Албан хаагчтай холбоотой урамшуулал, БОЭТ-ийн өвчтөний хяналтын монитор, дифебриллятор,  хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсос соруулагч, дуслын шахуурга, тариурын шахуурга, түргэвчилсэн оношлуур, худалдан авах зэрэгт нийтдээ 1.8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, АИТХ-ын хөгжлийн хороодын дарга нар Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах, тархалтыг барих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор зарим зүйлсийг тодруулж мэдээлэл авсан бөгөөд дараах саналыг илэрхийллээ. Тодруулбал, УОК, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийг татан оролцуулах, үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж, төөрөгдөл үүсгэхгүй байх, мэдээлэл авах зураглалыг тодорхой гаргах, нөлөөлөл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг нөхцөл байдал, тооцоололтой уялдуулан  хийх зэрэг саналуудыг илэрхийллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%