Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Ач санах” хөтөлбөрийг баталлаа

2021-06-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар  2021-2024 онд хэрэгжих ахмад настны “Ач санах” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус  хөтөлбөрийг ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг өргөжүүлэх зорилготойгоор

  1. Ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээг сайжруулах,
  2. Ахмад настны бие даасан байдал, хөгжил оролцоог нэмэгдүүлэх,
  3. Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх, алдар гавьяаг алдаршуулах, хойч үедээ үлгэр дууриал үзүүлэх ажлуудыг идэвхжүүлэх зэрэг гурван зорилтын хүрээнд 19 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%