Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Багш” хөтөлбөрийг баталлаа

2021-06-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар багш, ажилтны хөгжлийг дэмжиж, мэдлэг, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн баталгааг  хангах,  хүний хөгжил, боловсролын байгууллагын  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Багш”  хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд гурван зорилт 16 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа.

Тус хөтөлбөрийн үр дүнд сургалтын чанар ажлын үр дүнгээр шалгарсан багшийн тоо 60, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар 87%,  анги нийтийн сургалтын чанар 75%, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 520, багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд  хамрагдах багш ажилтны тоо 900,  батлагдсан журмын дагуу нийгмийн дэмжлэгт хамрагдсан багш, ажилтны  тоо 280 болно гэж үзэж байна.

2017-2020 онд тус хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн үзлэгт 1737,  Боловсрол, соёлын салбарын ажилтнуудад олгох нийгмийн дэмжлэгт 264, ажилтан, гадаадад  туршлага судлах үйл ажиллагаанд 128,  хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан багшийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, хэлэцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаан зэрэг олон талт арга хэмжээнд давхардсан тоогоор 2200 гаруй багш, ажилтан, нийт дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор 4600 гаруй багш, ажилтан хамрагдаж, орон нутгийн төсвөөс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 536,9 сая төгрөгийг зарцуулжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%