Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрүүл өрх, манай эмийн сан төсөл хэрэгжүүллээ.

2021-07-01

Өмнөговь аймгийн Сэврэй сум нь  сумын Засаг даргын ХӨГЖИЛ-100" үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны  хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  сумынхаа нийт өрхийг гэрийн эмийн сантай болгох зорилгоор жороор олгодоггүй 18 нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бүхий  "ЭРҮҮЛ ӨРХ" төслийг "ГОВИЙН ОЮУ" хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар  сумын "Нөрөөт говь" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот аж ахуйн үйлдвэрийн газар хэрэгжүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%