Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталлаа

2021-07-01

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, зам тээврийн ослын шалтгаан, сөрөг үр дагаварыг бууруулах зорилгоор Орхон аймгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 85.2%-ийн саналаар баталлаа.

Уг хөтөлбөр нь 2021-2024 онд хэрэгжих бөгөөд

  • жолоодох эрхийн шалгалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, дэвшилтэд технологийг ашиглах, боловсронгуй болгох арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх,
  • орхон аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй А1001, А1002 чиглэлийн хатуу хучилттай болон орон нутгийн чанартай авто замд осол гардаг болон гарч болзошгүй цэгүүд дээр замын зохион байгуулалт, техник хэрэгслийг судалгаанд үндэслэн оновчтой зөв төлөвлөж барьж байгуулах, засвар арчлалтыг сайжруулах,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настан, явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт нэвтрэх гарц, хяналтын цэгүүд, суурин газрын болон орон нутгийн чанартай зарим авто зам дагуу тодорхой цэгүүдэд хяналтын камер суурилуулах, нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах,
  • зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бууруулах зорилтын хүрээнд зам дагуу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн осол гэмтлийн үед үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, дадлага хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг 11 арга хэмжээ багтжээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол,  үүний улмаас учирсан материаллаг хохирлын хэмжээ, ослын улмаас нас барсан, гэмтсэн тохиолдлын тоог тус бүр 50%-р бууруулах, авто замын тэмдэг, тэмдэглэгээний тоог 30%-аар нэмэгдүүлж,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын чадавх дээшилнэ гэж үзэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%