Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Засаг даргад чиглэл хүргүүлэв.

2021-06-25

ИТХ-ын Тэргүүэгчдийн ээлжит 8-р хуралдаан хуралдаж цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж сумын Засаг даргад 5 зүйл үүрэг чиглэл хүргүүллээ. Үүнд 

1.Суманд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд  шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн асуудлыг судлан, холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, цаашид ийм байдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах. Энэ талын мэдээллийг иргэдэд өгөх

2.Ковид цар тахалаар далимдуулан дэлгүүрүүд хүнсний хомсдол үүсгэх, бараа материалын үнээ үндэслэлгүйгээр нэмэх асуудалд үнийн судалгааг байнга хийж иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах

3.Аж ахуйн нэгжүүд  е-баримт өгч хэвших, е-баримт өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож ажиллах

4.Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шатахуун түгээх станц барих зориулалтаар тусгагдсан газрыг журам зааврын дагуу дахин  зохион байгуулах, өмнө орсон боловч дуудсан үнээрээ аваагүй төрийн ажил гацаасан аж ахуйн нэгжүүдийг дараагийн дуудлага худалдаанд оролцуулахгүй байхад анхаарах

5.Архи согтууруулах ундаагаар үйлчилж байгааг тодорхой хугацаагаар зогсоох,  дамлан зарж буй асуудлыг таслан зогсоож холбогдох иргэн хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллах, аж ахуйн нэгж, иргэдээс  энэ чиглэлийн мэдээллийг авч цагдаагийн хэсэгтэй хамтран ажиллах

Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж хийсэн ажлын явц, гүйцэтгэлийг дараагийн тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг сумын Засаг дарга Б.Гантулгад үүрэг болгов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%