Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 83.3%-ийн саналаар баталлаа.

2021-07-02

      Мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан нөхцөлийг хязгаарлан эрүүлжүүлэх, халдварт өвчингүй эрүүл бүсийг бий болгох, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, малчдын орлогын нэмэгдүүлэх “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 83.3%-ийн саналаар баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр

  1. Гоц халдварт болон өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд хоёр сумын мэдрэмтгий мал, амьтныг бүрэн хамруулж эрсдлээс хамгаална.
  2. Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан үеийн мал эмнэлгийн бэлэн байдал хангагдаж, түргэн шуурхай байдал дээшилнэ.
  3. Мал, амьтны халдварт өвчнийг эрт илрүүлснээр гаралт, тархалтыг хязгаарлаж, мал сүргийг эрсдлээс хамгаална
  4. Мал эмнэлгийн лабораторийн чадавх сайжирч малын болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд ахиц гарна
  5. Малчид мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар мэдлэгтэй болж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар хүлээх үүрэг, хариуцлага нь дээшилнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%