Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг АИТХ-ын Төлөөлөгчдийн хувийн саналаар баталлаа.

2021-07-02

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангах зорилгоор “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг  АИТХ-ын Төлөөлөгчдийн хувийн саналаар баталлаа.

2016 онд төмс 306 га-д тариалж 3277 тн ургац, хүнсний ногоо 277 га-д тариалж 2870 тн ургац, 1.3 га-д хүлэмжийн тариалалт хийж 69.5 тн ургац хураан авсан. Энэ нь орон нутгийн хүн амын хэрэгцээт төмс 65.0 хувь, хүнсний ногоо 50.0 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж, хүлэмжийн ургац 2.4 хувийг эзлэж байсан.

  • Төмсний тариалалт 3.0 хувь, ургац 16.0 хувиар нэмэгдэж хангамж 100.0 хувь
  • Хүнсний ногооны тариалалт 12.6 хувь, ургац 41.0 хувь, хангамж 65.0 хувь
  • Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр хэрэгжснээр

Зорилт: 1.Төмс, хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог хөгжүүлэхэд эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх;

Зорилт:2.Төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийн хүрсэн түвшинг тогтворжуулан, хамгаалагдсан хөрсний тариаланг дэмжих, таримлын нэр төрлийг олшируулж, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн хүн амыг төмс, хүнсний ногоогоор тогтвортой хангах;

Зорилт: 3.Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, усалгаатай тариалангийн талбайн хэмжээ, агуулах, зоорийн багтаамжийг нэмэгдүүлэх, төрөлжсөн зах, худалдааны төвийг дэмжин хөгжүүлэх;

Зорилт:4.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхыг сайжруулах;

      Зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийт 15 арга хэмжээг төлөвлөсөн.

       Аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангах зорилгоор “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг  2021-2024 хэрэгжүүлэхээр баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Аймгийн хүн амын хэрэгцээт төмсийг 100%, хүнсний ногоог 70%, жимс, жимсгэний 0.3%-ийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангана.
  • Нийт хүнсний ногооны ургацад хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг 5%
  • Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодод  техникээр  үйлчлэх дундын төвтэй болсноор газар тариалангийн ажлыг технологит хугацаанд нь хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ.
  • Орон нутгийн онцлогт тохирсон сортын төмсний үрийн нөөц бүрдүүлнэ.
  • Стандартын шаардлага хангасан агуулах, зоорийн багтаамж нэмэгдэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%