Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

2021-07-03

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021.07.05-ны өдрийн 09.00 цагаас болно.

Хэлэлцэх асуудлууд: 

  1. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай
  2. Төрийн дээд шагналд уламжлах тухай
  3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн тухай
  4. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
  5. Аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай
  6. “Бэлчээрийн менежмент” хөтөлбөр батлах тухай
  7. “Шинэ Хөдөө-Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
  8. Орон нутгийн өмч, хөрөнгийн тухай
  9. “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” батлах тухай
  10. “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” батлах тухай
  11. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай
  12. Иргэний зөвлөлийн ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%