Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түүхэн товчоо

2004-07-01

 2000-2004 он

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2000 оны 10 сарын 18-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар А.Шаравсамбуу, нарийн бичгийн даргаар Н.Адилбиш нар ажиллаж байв.

 Тэргүүлэгчдээр Д.Баярсайхан, Ц.Бадрах, А.Бямбажав, Д.Дагвасүмбэрэл, С.Пүрэвдорж, Т.Цэдэндамба нар сонгогдсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй. Үүнээс эмэгтэй 5, эрэгтэй 30, намын харъяаллаар нь авч үзвэл: МАХН-ын гишүүн 22, Ардчилсан намын гишүүн 13 хүн байсан.

ИТХ-ын ажлын албаны ажилтнаар Ж.Эрдэнэчимэг, Ч.Бажийдаасүрэн нар ажиллаж байсан.

Аймгийн ИТХ 5 удаа хуралдаж, 28 асуудал авч хэлэлцжээ. Энэ хугацаанд Тэргүүлэгчид 38 удаа хуралдаж, 185 асуудал авч хэлэлцэн 179 тогтоол шийдвэр гаргаж, биелэлтэнд нь хяналт тавин ажилласан байна. 2000 оныг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналтыг эрчимжүүлж, төрийн хууль тогтоомж, аймаг орон нутагт явуулж буй бодлого, шийдвэрийг тайлбарлан таниулах ажлыг сайжруулах зорилт тавин ажилласан.

1996-2000 он

1996 оны 10 сарын 21-нд шинээр сонгогдсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа хийсэн байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Д.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Ш.Лхагва нар ажиллаж байв.

ИТХ-ын Тэргүүлэгчдээр Б.Шатар, Д.Дагвасүмбэрэл, Л.Чадраабал, Д.Лхагвасүрэн, Ч.Алтансүх, Л.Халтархүү нар ажиллаж байсан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй, түүнээс эмэгтэй 4, эрэгтэй 31, МАХН-ын гишүүн 13, МҮАН-ын гишүүн 16, МСДН-ын гишүүн 5, нам бус 1 төлөөлөгч байв.

ИТХТ-ийн ажлын албаны ажилтнаарГ.Давааням, Ц.Пүрэвсүрэн нар ажиллаж байсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 8 удаа хуралдаж, 30 гаруй асуудал хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гарган хяналт тавин ажиллаж иржээ.

ИТХ-ын Тэргүүлэгчид тасралтгүй үйл ажиллагааг хангах ажил үүргээ зохион байгуулж, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт ажил асуудлыг авч хэлэлцэж, 50 удаа хуралдаж, 192 асуудал хэлэлцэж, 143 тогтоол шийдвэр гаргаж, иргэд, хөдөлмөрчдөөс 286 санал хүсэлт, өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн байна.

1992-1996 он

Монгол улсын шинэ үндсэн хуулийн дагуу батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн билээ.Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 09 сарын 28- ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 56 төлөөлөгчтөй байсан ба үүнээсэмэгтэй төлөөлөгч 2, эрэгтэй 54 төлөөлөгчтэй байжээ. Намын харъяаллаар нь авч үзвэл: МАХН-ын гишүүн 47, МҮАН-ын 2, МСДН-ын 1, нам бус 6 төлөөлөгч байв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар С.Шааман, нарийн бичгийн даргаар Б.Шатар нар ажиллаж байв.

ИТХ-ын Тэргүүлэгчдээр С.Шааман, Б.Шатар, М.Нүүнээ, Д.Бадрах, П.Товууч, Б.Батанов Б.Дэлгэрхангай нар байсан ба 1993 онд орсон өөрчлөлтөөр ИТХТ-ийн даргаар Б.Батанов сонгогдож, мөн Тэргүүлэгчээр Л.Чадраабалыгсонгосон байна.

ИТХТ-ийн ажлын албан ажилтнаар Г.Давааням ажиллаж байв. 1992-1996 он хүртэлх хугацаанд ИТХ-ын хуралдааныг нийтдээ 6 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 54 удаа хийсэн байна.

ИТХ нь аймгийн төсөв, санхүү, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц байдал, нийгмийн дэг журам хангах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, банкны байгууллагын тухай болон газрын хуулийг хэрэгжүүлэх чиглэл зэрэг асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийн биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байжээ.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%