Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

2021-07-12

Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг аймгийн ИТХурал түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Энэ жилийн үндэсний их баяр наадмыг бид ах дүүс, айл хотлоороо өргөн дэлгэр тэмдэглэхээс зайлсхийх аргагүй нөхцөл байдал үүслээ.
 
Иймээс манай аймгийн ард иргэд халдварт өвчнийг даван туултал үр хүүхэд, гэр бүлдээ илүү их анхаарал тавихыг уриалж байна.
 
Монгол хүн бүрийн аз хийморь өөдрөг, буян заяа нь тэгш, ажил үйлс нь улам дэлгэрч явах болтугай.
 
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА НУРИГИЙН БЕЙБИТХАН

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%