Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-07-21

Хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг товлон зарлах тухай, өмч хөрөнгийн үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, “Шинэ Ховд” Баруун бүсийн Хөгжлийн Корпораци” ОНӨААТҮГ-ын 2021 оны үйл ажиллагааны санхүүгийн төлөвлөгөөг батлах тухай, “Мянган угалзат” ОНӨААТҮГ-ын  2021 оны үйл ажиллагааны санхүүгийн төлөвлөгөөг батлах тухай, Орон нутгийн өмчийн 2020 оны тооллогын дүнгийн тухай болон төрийн дээд шагналд өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, Ховд хотод, аймгийн Нутгийн удирдлагын ордонд хуралдуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, аймгийн 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм хийдэд зөвшөөрөл олгох, эрхийн хугацаа сунгах тухай зэрэг 3 асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%