Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААДЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ 25 ДАХЬ УДААГИЙН “САММИТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-07-21

Монгол улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужуудын хамтын ажиллагааны 25 дахь удаагийн “Саммит-2021”-ыг БНСУ-ын Кангвон муж хариуцан зохион байгууллаа. “Саммит-2021” дээд хэмжээний уулзалтыг 2021 оны 10 сарын 15-ны өдөр “Энх тайван найрамдал хамтын хөгжилд зориулсан Зүүнхойд Азийн орнуудын орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагааны арга зам” сэдвийн дор цахимаар зохион байгуулахаар боллоо. Уг бэлтгэл ажлын зөвлөгөөнд манай аймгийг төлөөлж Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Аймгийн ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа нар оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%