Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН БОДЛОГЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2021-07-20

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цахимаар хуралдана. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг аймгийн ИТХ-ын Бодлогын хороодоор хэлэлцсэн хуралдаан 07 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Бодлогын хороод өөрсдийн харьяалах хүрээний асуудлуудыг хэлэлцэн маргааш болох Хурлын хуралдаанд гаргасан санал дүгнэлтээ танилцуулах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%