Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2021-07-19

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт эхэллээ. Өнөөдрийн цахим хуралдаанаар 07 дугаар сарын 21-ний өдөр хуралдах аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар хэлэлцэх дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2.Сэлэнгэ аймгийн 2021 оны тодотгосон төсөв батлах тухай
3.“Аймгийн хэмжээнд хийгдсэн цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах тухай
4.Орхон, Сайхан сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай
5.Сэлэнгэ аймгийн ойгоос 2021 онд бэлтгэх модны хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%