Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус 3 дугаар хуралдаан хуралдлаа

2021-07-26

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус 3 дугаар хуралдаан хуралдлаа.
Тус Хуралдаанаар:-
1.Аймгийн ИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдааны тов тогтож хэлэлцэх асуудал батлах тухай
2.Санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллагааны мэдээлэл
3.Аймгийн 2021 оны төсвийн тодотголын тухай
4.Аймгийн 2021 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тухай,
5.Аймгийн “Хүндэт иргэн” цол хүртээх тухай
6.Төрийн дээд одон медальд уламжлах тухай гэсэн нийт 6 асуудал хэлэлцэж 3 тогтоол батлан хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгөв.
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх аймгийн 2021 оны төсвийн тодотголын тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, санхүү өмчийн бодлогын хороонд шилжүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%