Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-08-03

Хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх аймгийн 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм хийдэд зөвшөөрөл олгох, эрхийн хугацаа сунгах тухай зэрэг 3 асуудал хэлэлцэж, аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.

Мөн өнөөдрийн хурлаар өмч хөрөнгийн Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, Багийн төвүүдийн нэрсийг батлуулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоолын төсөл баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%