Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГУДАМЖ, БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛИЙГ АЖИЛЛАХ НӨХЦӨЛӨӨР ХАНГАЛАА

2021-08-05

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Коронавирус /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөлөөр хангах хүрээнд дүүргийн 1-19 дүгээр хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдэд гар ариутгагч, амны хаалт, нэг удаагийн түргэвчилсэн оношлуур, бээлий зэрэг “Ариутгал, хамгаалалтын багц”-ыг хүлээлгэн өгч дэмжлэг үзүүллээ.
Нийтийн эргүүлүүд дүүргийн хэмжээнд Ковид-19 цартахлын хүнд үед иргэдэд цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээж хамтран ажиллаж байгаа билээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%