Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын "СОЁЛЫН ТӨВ" -ийн шав тавих ёслол

2021-08-02

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 хүний судалтай шинэ "Соёлын төв""-ийг 8-р сарын 2-ны билэг сайн өдөр шав тавих үйл ажиллагаа боллоо. Шинэ "СОЁЛЫН ТӨВ"-ийг Winter Garden ХХК барих ба Winter Garden ХХК нь Уурын зуух, Эмнэлгийн өргөтгөл, Дотуур байрыг барьж байна.
Шав тавих үйл ажиллагаанд Аймгийн ХОХБТХэлтсийн дарга Э. Мөнх-Эрдэнэ , Winter Garden ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Сумъяацэцэг нар хүрэлцэн ирж оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%