Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД 5 НЭР ТӨРЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЛЭЭ

2021-08-11

Хонгор сумын Эрүүл мэндийн төвд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24,4 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлэгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг “Ариун мед трейд” ХХК-тай гэрээ байгуулан зөөврийн хэт авиан аппарат, зүрхний цахилгаан бичлэгийг аппарат, ургийн монитор, дуслын автомат шахуурга болон бусад тоног төхөөрөмжүүдийг тус тус нийлүүлээд байна.

Ингэснээр сумын төвөөс алслагдсан багийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай авч, нарийвчилсан шинжилгээг өгөх боломж бүрдэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%