Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ТӨВИЙН ТОХИЖИЛТ-4 ТӨСӨЛ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2021-08-11

Хонгор  суманд  2018-2020  он хүртэл  “Сумын төвийн тохижилт 1,2, 3”  төслүүд  амжилттай  хэрэгжиж  Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө  оруулалтаар  нийтийн эзэмшлийн орон сууцны гадна фасад засвар, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, орцны кодтой хаалга, төв талбайн зам засварын ажил зэрэг олон бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлууд хийгдээд байна. 

Дээрхи төслийг үргэлжлүүлэн 2021 онд ОНХСангийн 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сумын төвийн тохижилт-4” төсөл хэрэгжиж эхэллээ. 

Уг төслийн хүрээнд 16 дугаар цэцэрлэгийн уулзвараас Атар хэсгийн үерийн далан хүртэл 600м хатуу хучилттай авто зам хийх ба энэ сарын 1-нээс эхлэн Дамас ХХК гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай буюу авто замын суурийн ажил хийгдэж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%