Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАЙР БА АМНЫ ХААЛТАА ХУВААЛЦАЯ” АЯНЫ ХҮРЭЭНД АЙМГИЙН ИТХ-Д 100 МЯНГАН ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

2021-08-16

Монгол Солонгосын хамтарсан “New deal people group", Тиффани мед эмнэлэгтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Ковид-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хайр ба Амны хаалтаа хуваалцая” аян өрнүүлж байна.  

Тус аяны хүрээнд Тиффани мед эмнэлгээс Ховд аймгийн ИТХ-д халдвар хамгааллын хамгийн чухал хэрэгсэл болох 100 мянган ширхэг нэг удаагийн амны хаалт хандивлан "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлж байна.

Аймгийн ИТХ-ын хамт олон уг хандивын маскыг аймгийн онцгой комисс болон зорилтот бүлгүүд, нэн хэрэгцээ шаардлагатай байгаа газруудад хувиарлан өгөх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%