Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдлаа

2021-08-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2021 оны 08-р сарын 17-ны өдөр төлөөлөгчдийн ирц 97,4 хувийн ирцтэйгээр хуралдав.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн засаг даргыг нэр дэвшүүлэх тухай.
2. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлуулах тухай.
3. Аймгийн 2021 оны төсвийн тодотгол батлах тухай.
4. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын тухай.
Дээрхи асуудлуудаас аймгийн 2021 оны төсвийн тодотгол батлах тухай асуудлыг аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Мөнхбат улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан хойшлуулах санал гаргасныг олонхийн саналаар дэмжиж ээлжит гуравдугаар хуралдааныг нээлттэй үлдээлээ.

Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү

санал өгсөн: 15
6 / 40%
0 / 0%
1 / 7%
3 / 20%
5 / 33%
0 / 0%