Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРХ ЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2021-08-31

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хороо 2020.08.30 өдөр хуралдлаа.

Хуралдаанд тус хорооны дарга Д.Ядамжав, гишүүн Т.Найдан, Н.Доржпүрэв, Б.Найдалаа нар оролцлоо. Хурлын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсан үйл ажиллагаатай тус тус танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%