Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2020-2024 он

2021-01-01

/ 2020-2024 он /

 2020 онд орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдон төлөөлөгчид 11 дүгээр сарын 03-ны өдөр Анхдугаар хуралдаан хийж бүрэн эрхээ баталгаажуулсан. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Цэнхэр сумаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Батсуурийн Батжаргал сонгогдон ажиллаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  ажлын албаны даргаар Хашаат сумаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Батжаргалын Батцэцэг томилогдов.

ИТХ-нь 39 төлөөлөгчтэй, үүнээс эмэгтэй 9, эрэгтэй 30, АН-ын 20, МАН-ын 19 гишүүн байна.

 Тэргүүлэгчдээр:Б.Батжаргал, Д.Бат-Эрдэнэ, П.Бат-Эрдэнэ, Б.Оюунтүвшин, Б.Цэрэннадмид, Д.Мөнхбат, Ц.Мөнхнасан, Р.Нямдорж,Г.Алтан-Очир, Б.Санжмятав, Н.Лхагва-Очир нар сонгогдон ажиллаж байна.

Хурлын бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын Хууль, эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл, гомдлын эрхэлсэн хороо, Нийгмийн хамгаалал, байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хороо, Эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл дэд бүтцийн бодлогын асуудал эрхэлсэн хороод ажиллахаар болж дарга, нарийн бичгийн даргаа сонгон хорооны журам, ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Хууль, эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл, гомдлын эрхэлсэн хорооны даргаар Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ч.Батнайрамал, гишүүдэд Б.Батцэцэг, Э.Баттулга, С.Батбаатар, З.Жаргалсайхан, Ж.Нэргүй, Д.Хүрэлсүх, Н.Лхагвадорж, Ц.Оюунчимэг, В.Мөнхбат, Д.Мөнхбат, Б.Цэрэннадмид.

Нийгмийн хамгаалал, байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хороо, Эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл дэд бүтцийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны даргаар П.Энхтайван, нарийн бичгийн даргаар Б.Санжмятав, гишүүдэд Б.Батжаргал, П.Бат-Эрдэнэ, З.Мөнхтогтох, Б.Оюунтүвшин, Ч.Отгонжаргал, Б.Болормаа, Г.Галсандорж, Д.Энх-Амар, А.Баттулга, Б.Амгалан, Н.Базардариг.

Эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл дэд бүтцийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны даргаар Ч.Мөнхбат, нарийн бичгийн даргаар М.Батболд, гишүүдэд Ц.Амаржаргал Г.Оролмуу Т.Мөнхцэцэг Р.Нямдорж Г.Алтан-Очир О.Билэг-Өрнөх Ц.Мөнхнасан П.Гомбодорж Б.Өсөхбаяр Д.Өлзийсайхан Т.Цогтбаатар.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үйл ажиллагаагаа “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийг хэрэгжүүлэх орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлон иргэдийн бүтээлч санаачлага идэвхтэй оролцоог төлөөлөх эрхийг нэмэгдүүлэн хүний хөгжлийг бүх талаар дэмжих боломж нөхцлийг бий болгох нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэн бэхжүүлэхэд анхааран ажиллах болно.

                                                  -----000----

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%