Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2021-09-07

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэ бүрэлдэхүүнээр ээлжит хуралдаанаа зохион байгуулав.
Хуралдаанаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн шинэ бүрэлдэхүүн, ажиллах журам болон 2021 онд хийж хэрэгжүүлсэн зарим онцлох ажлуудын талаар танилцуулга хийж, аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдал болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны талаар сонсгол хийв.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%