Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ШИЙДЭЛ” ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙГ УДИРДАХ ТҮВШИНД ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-09-10

Төв аймгийн хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаарх нөхцөл байдлыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөтөлбөртэй хамтран “Шийдэл” үндэсний бодлогын хэлэлцүүлгийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн хэмжээнд зохион байгуулсан билээ. Уг хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг удирдах түвшиний албан хаагчдад танилцуулж, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Дэлхийн зөн ОУБ-ын ТӨВ ОНХ-ийн менежер Х.Баярсайхан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг, Боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Ундрахбаяр, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Н.Даваадорж, ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.
“Шийдэл” бодлогын хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдээс дурьдвал:
- Иргэдийн идэвх оролцоо сул, халамж хэт хавтгайрсан байдал нь иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байгаад дүгнэлт хийж тодорхой шийдвэрүүдийг гаргах
- Иргэдийн хандлагыг өөрчлөх болон бусад төрлийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах
- Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас зарим ажлууд хуулийн дагуу явагдахгүй байгаад анхаарах, зарим журамд өөрчлөлт оруулах
- Сумдын ЗДТГазарт ажилладаг нийгмийн бодлогын мэргэжилтний ажлын ачаалал их учир хүүхэд, гэр бүлтэй холбоотой ажлууд хангалтгүй явагдаж байгаа талаар
- Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний тусдаа орон тоог баталж шийдвэрлэх боломж байгаа эсэх талаар
- Салбар хоорондын хамтын ажиллагаа уялдаа муутай байгаагаас хүүхэд , гэр бүлийн асуудал зөвхөн ГБХЗХГазрын хариуцсан ажил мэт байгаад анхаарах
- Аймаг, улс даяараа “Соёлын довтолгоо” шиг хөдөлж архидалт, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үр дүнтэй аянуудыг зохион байгуулах
зэрэг асуудлуудаар ярилцаж, цаашид бодлогын түвшинд анхаарч ажиллах, төрийн байгууллагаас тодорхой шийдэл гаргаж, хамтран ажиллах талаар хэлэлцэж тохиролцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%