Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЖАРГАЛАНТ СУМЫН ЕБС-ИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021-09-10

Жаргалант сумын дунд сургууль нь энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 500 сая төгрөгний их засвар хийгдэж, энэ намар хүлээж авлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндэрч буй томоохон асуудал нь дотуур байрны бохирын асуудал байна.
Бохирын цооногийн багтаамж бага учраас маш богино хугацаанд дүүрдэг. Бохир соруулдаг машингүйн улмаас хүндрэл үүсдэг ажээ. ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн уг асуудалтай газар дээр нь танилцаж, холбогдох газруудтай ярилцан, богино хугацаанд шийдвэрлэх үүрэг өглөө.
Мөн сургуулийн дотоод сүлжээний интернэт төхөөрөмж муудаж ажиллагаагүй болсон, хоолны заалны ширээ сандал хуучирч муудсан асуудлыг шинэчлэхээр боллоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%