ХАНГАЙ-21” ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
“Хангай-21” олон улсын сургалт, дадлагын нээлт боллоо. Нээлтэд ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн баг, Архангай аймгийн Засаг дарга, ОБГ-ын удирдлагууд оролцлоо.
“Хангай-21” нь урьд жилүүдэд “Говийн чоно” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан уламжлалтай.
Энэ удаагийн сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Архангай, Өвөрхангай, Завхан, Булган, Хөвсгөл аймгуудын төлөөлөл бүхий 130 гаруй хүн оролцох юм.
Энэ сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах олон улсын сургалт дадлагаар “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангиас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилал”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дуурайлган үзүүлэх дадлага сургууль” зэрэг онол практикийн сургалтууд 2021.09.14-25 -нд зохион байгуулагдах юм.
Сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулна.