Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

2021-09-15

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан улс орон, иргэдийнхээ аюулгүй байдал, амар амгалангийн төлөөх их үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан зүтгэсэн гавьяатай үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа алба хаагчид та бүхэндээ гэр бүлд тань сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН
БАЙГУУЛЛАГЫН СҮЛД ХИЙМОРЬ, ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.
 
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н. БЕЙБИТХАН

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%