Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үзэсгэлэн худалдаа

2021-09-17

Төв аймаг өнгөрсөн хугацаанд аймаг, орон нутгийнхаа иргэд, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин жилд дунджаар 6-7 удаагийн үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж 700-800 сая төгрөгийн худалдан авалтыг хийж баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаж ирсэн. 2019 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдсэнээр Баялаг бүтээгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Иймд "Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрийг нээж байгаатай холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 13-наас эхлэн цар тахлын үеийн халдвар хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулан сум бүрээр хуваарь гарган үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд зохион байгуулж байна. Та бүхэн өөрийн нутагт үйлдвэрлэсэн органик бараа, бүтээгдэхүүнийг нэмүү өртөггүйгээр шууд үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс худалдан аваарай.
Байршил шинэ Хаан банкны замын хойд талд

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%