Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-09-17

Аймгийн ИТХ-ын 6-р Хуралдаан 73%-ийн ирцтэй хуралдлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө ёсоор Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар танилцуулж, уг асуудалд ИТХ-ын хороодоос хийсэн дүгнэлтүүдийг хэлэлцэж “Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”-ний  дэвшүүлсэн 50 зорилт, 274 арга хэмжээний хэрэгжилтийн явцыг 70.20 хувийн гүйцэтгэлтэй буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв.
Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай санал, мэдээлэл, түүнд Хурлын байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагийн солбицолыг  тогтоолын нэгдүгээр, энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг солбицолыг  тогтоолын хоёрдугаар хавсралтаар тус тус батлав.
Сэргэлэн, Алтанбулаг сумын зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар санал уламжлах тухай, Аймгийн сумдын багийн нэрийг уламжлах тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%