Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ҮЕНЧ СУМ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

2021-09-20

Ховд аймгийн Үeнч сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Үeнч сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 159 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасныг энэ сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Цэрэнбадам нар гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга түүний тамгын газраас Үенч сумын ИТХ, ЗДТГ, нийт иргэдэд баяр хүргэж "ТАЛАРХАЛ", 500,000 мянган төгрөгийг гардууллаа.

Үeнч сум нь 1931 онд байгуулагдсан. Өдгөө Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн засаг захиргааны таван багт 1010 өрхийн 4198 хүн ажиллаж, амьдарч байна. Хүн амын тоо, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээрээ Ховд аймгийн хөдөөгийн 16 сумаас хоёрдугаарт, газар нутгийн хэмжээгээр гуравдугаарт орж байгаа Үeнч сумын тухайд унаган байгалиа хайрлан хамгаалсан, үндэстнийхээ ёс заншил, хөдөлмөрч уламжлал, эв нэгдэл төрт ёсоо дээдэлсэн, эрүүл, оюунлаг иргэдтэй, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлсэн “Ногоон төгөл” бүхий Монгол Улсын тэргүүлэх сум болно хэмээн алсын хараагаа тодорхойлжээ.

Ховд аймгийн Үенч сум нь 1999 он болон 2013 онд Ховд аймгийн Тэргүүний сумаар, 2014 онд Улсын тэргүүний сумаар шалгарч байсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%