Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-09-23

Хурлаар “Монгол хэл бичиг” дэд хөтөлбөр батлах тухай, “Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөр батлах тухай, “Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөр батлах тухай, “Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөр батлах тухай, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад мөнгөн урамшуулал олгох журам” батлах тухай, “Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах журам” батлах тухай, “Эрүүл эр хүн” хөтөлбөр батлах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 8 асуудлуудыг хэлэлцэн тогтоолын төсөл баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%