Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ

2021-09-25

🇲🇳 Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Толбо нуурын тулалдааны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Соёлын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын захиалгаар босгосон дурсгалт цогцолбор болон сэргээн засварласан найрамдлын хөшөөг Барилгын цэргийн 340-р анги, аймгийн урчуудын салбарын зураач Х.Дастан, А.Хайрат, Ө.Оразбек нар хийж гүйцэтгэв. Уг хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, 340-р ангийн захирагч, хурандаа У.Буянжаргал, аймгийн удирдлагууд болон дайчдын үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
🇲🇳 1921 оны үед цагаантны дээрэмчдийг бут ниргэж Ардын хувьсгалын ялалтыг баруун нутагт гарамгай зохион байгуулсан төр, цэргийн цөөн зүтгэлтнүүдийн жагсаалтад Ц.Хасбаатар, К.Байкалов нар болон эх орон, тусгаар тогтнолын төлөө ардын хувьсгалын тэмцэлд оролцсон казах, урианхай партизан цэргүүдийн баатарлаг гавьяа зүй ёсоор багтдаг. Энэ бол Толбо нуурын тулалдаан буюу тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн 43 хоногийн бүслэлтийн тухай баримт юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%