Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ХИЧЭЭЛИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2021-09-27

 
Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөл ашиглалтад орлоо.
320 суудалтай энэхүү барилгыг “Гурвантамир” ХХК улсын төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэжээ.
1971 онд 920 суудалтай хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байртай одоогийн 1 дүгээр сургуулийн барилга ашиглалтад орж байжээ.
50 жилийн настай энэхүү сургуулийн дотор халаалт, усан хангамж ариутгах татуургын шугам солих ажлыг БШУ-ны сайдын багцын 150 сая төгрөгийн санхүүжилтээр мөн “Гурвантамир” ХХК-ий хамт олон гүйцэтгэж ашиглалтад өгсөн байна.
Лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд болон аймаг, сумын удирдлагууд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй яам, агентлаг, байгууллагын тэргүүнүүд оролцлоо.
Нээлтийн үеэр тус сургуулийн захирал Ж.Эрдэнэцэцэг:
- “Өргөтгөл ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж багш, сурагчдын маань сурч боловсрох таатай орчин бүрдэнэ. Бид ололт амжилтаа бататган сургалтын чанараа улам ахиулна” хэмээлээ.
Лаборатори 1 дүгээр сургууль нь аймгийн хэмжээнд хамгийн олон багш, ажилтан, сурагчтай сургууль юм. Энэ хичээлийн жилд тус сургуульд 2149 сурагч суралцаж, 130 багш ажилтан ажиллаж, 110 хүүхэд дотуур байранд сууж байгаа ажээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%