Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2021-09-27

 
Архангай аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 27-ны өдөр боллоо.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга М.Батжаргал нээж, УИХ, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Д.Энх-Амгалан “2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, боловсролын шинэчлэл” илтгэлээр үргэлжлүүллээ.
Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн гишүүдийн санаачилгаар Архангай аймгийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын анхдугаар зөвлөгөөнийг 2020 оны 8 дугаар сард “Боловсролын чанарт ахиц гаргацгаая” уриатайгаар хийж байжээ.
Энэ жилийн тухайд ковид-19 цар тахлын тархалтын улмаас удирдах ажилтны түвшинд зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр ажил үйлсээрээ манлайлсан багш, хамт олныг Засгийн газрын болоод салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%