Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЯГ ОДОО: АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

2021-09-21

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 8 дугаар хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.”Иргэн та эдийн засагч” арга хэмжээ батлах тухай
2.Татварын орлогын гүйцэтгэл, орлогын бүрдүүлэлтэд анхаарах асуудлуудын тухай
3.”Соёл урлаг хүний хөгжилд” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай
4.Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэр өөрчлөх тухай
5.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай
6.Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
7. Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай
8.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
9. Зарим хүмүүсийг шагналд уламжлах тухай
10. “ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журам”-ийн төслийн тухай
11. Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%