Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-10-01

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Нутгийн өөрөө удирдах байгууллагын интституцийн чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны шинээр боловсруулсан дүрэм, журмын төслийг хэлэлцүүлэх сургалтад аймгийн ИТХ-ын ажлын алба бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Уг сургалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцооны тухай, ИТХ-ын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөл, ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмын төсөл, орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих тухай журмын төсөл зэрэг хэд хэдэн хуулийн төслийн танилцуулга хийгдэж, мөн аймгуудын Хурлын дарга нартай санал солилцох хэлэлцүүлэг боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%