Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Олон улсын "Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан дүүргийнхээ ахмадуудын төлөөлөл болсон 20 ахмадыг дүүргийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2021-10-01

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жил ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг олон нийтийг хамруулан зохион байгуулахгүйгээр ийнхүү төлөөллийг хүлээн авч байна. Тус арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул нар оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Мөн тус арга хэмжээний үеэр дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадуудыг дүүргийн Засаг даргын Жуух бичиг, Баярын бичиг зэрэг шагналаар шагнаж урамшууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%