Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ДҮРЭМ, ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ СЕМИНАРТ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ХАМРАГДАЖ БАЙНА

2021-09-30

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны шинээр боловсруулсан дүрэм, журмын төслийг хэлэлцүүлэх семинарыг өнөөдөр /2021.09.30/ зохион байгуулж байна.
 
Тус семинарт нийслэлийн ИТХ болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, ажлын албаны мэргэжилтнүүд цахимаар хамрагдаж байна.
 
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны шинээр боловсруулсан дүрэм, журмын төслийг хэлэлцүүлэх семинарыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стецани Бурри нар үг хэлж, оролцогч нарт амжилт хүслээ.
 
Энэхүү семинараар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцооны тухай, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөл, ИТХ-ын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам болон зөвлөлийн ажиллах журмын төслүүд, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, хурлын хорооны үйл ажиллагааны чиглэл, бүрэлдэхүүн, хороо, ажлын хэсэг байгуулах тэдгээрийн ажиллах журам, хурлын хуралдааны дэг зэрэг үлгэрчилсэн дүрэм журмын төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл болон орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих тухай зэрэг журмуудын төслүүдээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%