Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

2021-10-06

Өнөөдөр /2022.10.06/ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 2021 оны төсөвт нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай саналаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатад өргөн барилаа.

Төсөвт өөрчлөлт оруулах шаардлага нь Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй хүндрэлийг даван туулах, аливаа эрсдэлд бэлэн байх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, коронавирусын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор иргэд, ААН-үүдийг дэмжихэд оршиж байгааг дүүргийн Засаг дарга тэмдэглэлээ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг асуудлыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр  хэлэлцэхээр товлоод байгаа билээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%