Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

100 ЖИЛИЙН ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ АЙМГИЙН 3 БАЙГУУЛЛАГА ТУС БҮР 100 МОД ТАРЬЖ, ТӨГӨЛ БАЙГУУЛНА

2021-10-08

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн хавар, намрын улиралд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг Төв аймагчууд бүх нийтээр мод тарих сарын аян болгон хэвшүүлж, 11 дэхь жилийн намартайгаа золгож байна. Сарын аяны хүрээнд энэ онд түүхт 100 жилийн ой нь тохиож буй БСУГ, Төв аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус 100 мод тарьж, байгууллагын нэрэмжит төгөл байгуулах санаачлагыг гаргаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%