Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2021-10-08

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан өнөөдөр /2021.10.08/ хуралдаж, 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах тухай, Чингэлтэй дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Чингэлтэй дүүргийн хүн амын тоо жилээс жилд өсч, нэг талаас төрийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ, ажлын ачаалал ихэсч, үйлчилгээний чанар, хүртээмж буурах, нөгөө талаас иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл үүсч байгаа тул хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, төрийн албан хаагчийн ачааллыг бууруулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн зарим хороодыг газар нутгийн байршил, хүн амын нягтаршилийг судлан хувааж, шинээр хороо байгуулах саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлахаар шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%