Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.

2021-10-06

Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбар, багш, сурагчдад чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд сумын Засаг даргын “Хөгжил-100” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Сайн багш-Оюунлаг сурагч” сумын дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчдад дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монгол улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэн хөгжсний 100 жилийн ой, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан шагнал гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%