Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хурал зохион байгууллагдлаа.

2021-10-11

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН ЦАХИМААР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА.
 
1. Төрийн шагналд уламжлах тухай
2. Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон болон холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдлын тухай Цагдаагийн газрын даргын мэдээлэл
3. 2022 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ зориулалтыг уламжлах тухай
4. Багийн нэршил, дугаар тогтоох тухай
5. Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл
6."Нийтийн сонсгол" зохион байгуулах тухай
7. Урамшуулал олгох тухай
8. Ажилд томилох тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%