Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн Цагдаагийн газраас сургалт зохион байгууллаа.

2021-10-11

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС СУМДЫН ШИНЭЭР СОНГОГДСОН БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАР, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ "ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР" ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сургалтад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, цагдаагийн хэсгийн цагдаа, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар оролцлоо. 

2021 оны 9-р сарын байдлаар 164 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17 нэгжээр буюу 11.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 80 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 28 нэгжээр буюу 53.8 хувиар өссөн. Мөн хулгайлах гэмт хэрэг 31 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 12 нэгжээр буюу 1,6 дахин тус тус өссөн байна. Иймд энэ төрлийн гэмт хэргүүдийн гаралтыг бууруулах, эдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүлэг нөхөрлөл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд зорилготой юм байна. 

Сургалтаар

  1. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, энэ төрлийн гэмт хэргийн статистик мэдээ
  2. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүлэг нөхөрлөл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  3. Гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%