Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАЙРЫГ ТҮГЭЭГЧ ГЭР БҮЛ” АЯНЫ ЯЛАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-10-13

Төв аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Дэлхийн зөн Төв Орон нутгийн хөтөлбөртэй хамтран Олон улсын Гэр бүлийн өдөрт зориулан “Хайрыг түгээгч гэр бүл” аяныг зохион байгуулсан. Уг аянаар 5 төрлийн үйл ажиллагаанд нийт 3433 хүн хамрагдсан байна.
Аянаар дөрвөн төрлийн уралдаан, нэг төрлийн сурталчилгааны ажлыг зорилтот 6 сумдад зохион байгуулсан билээ. Үүнд: “Хайр өвтгөдөггүй” богино хэмжээний өгүүллэгийн уралдаан, “Миний гэр бүлийн бахархал” зохион бичлэгийн уралдаан, “Санаачлагч залуус” 2D болон 3D анимэйшн бүтээлийн уралдаануудыг зохион байгуулж, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалтыг хамгийн олон эцэг эхэд түгээсэн сургууль, заах аргын нэгдлийг шалгаруулсан юм.
Хамгийн олон бүтээл, тайлан ирүүлсэн төрөл нь “Хайр өвтгөдөггүй” богино хэмжээний өгүүллэгийн уралдаан, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт байлаа.
Өнөөдөр хамтрагч байгууллагууд уралдааны ялагчиддаа шагнал гардууллаа.
“Хайр өвтгөдөггүй” богино хэмжээний өгүүллэгийн уралдаанд
1-р байр Батсүмбэр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Дөлгөөндарь
2-р байр Зуунмод сумын иргэн П.Ариунаа
3-р байр Батсүмбэр сумын 0БС-ийн 12б ангийн сурагч А.Гэрэлмаа
“Миний гэр бүлийн бахархал” зохион бичлэгийн уралдаан
2-р байр Зуунмод сумын Хүмүүн ЦС-ийн 8в ангийн сурагч М.Номинбилэг
3-р байр Батсүмбэр сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Хаш-Эрдэнэ
“Санаачлагч залуус” 2D болон 3D анимэйшн бүтээлийн уралдаан
1-р байр Зуунмод сумын Хүмүүн ЦС-ийн 12Б ангийн сурагч А.Энхмөнх
2-р байр Зуунмод сумын иргэн Э.Мягмаржав
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт
Дэлхийн зөн Төв ОНХ-өөс 5 сумын 9 сургуулийн 188 багшийг орон нутгийн сургагч багшаар бэлтгэв.
Зуунмод Хүмүүн цогцолбор ахлах сургууль 292 эцэг эхэд
Хүмүүн дунд сургууль 767 эцэг эхэд
Хүмүүн бага сургууль 379 эцэг эхэд
Баянчандмань ЕБСургууль 259 эцэг эхэд тус тус зохион байгуулжээ.
“Хамгийн сайн мэдээлэл түгээгч сум”-аар Баянчандмань сум шалгарсан байна. Мөн энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой "Нөлөөлөл" аянд идэвхитэй оролцсон иргэд, байгууллагыг шагналаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%