Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

MNS ISO9001:2016 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТ ХИЙГДЛЭЭ

2021-10-06

Сумын Засаг даргын Тамгын газар нь 2019 оноос Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор #MNS ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэхээр чанарын багийг байгуулж тогтолцооны баримтжуулсан мэдээлэлд хяналт тавих, Дотоод аудит, Иргэд, үйлчлүүлэгчийн санал гомдлыг хүлээн авч барагдуулах, Сэтгэл ханамжийг тодорхойлох, Удирдлагын дүн шинжилгээний, Үл тохирлыг хянан шийдвэрлэх, залруулах арга хэмжээ, Мэдээллийн нууцыг хангах журмууд, 

Хөдөө аж ахуйн тасаг, Нийтлэг үйлчилгээний хэсгийн, Багийн алба, Мал эмнэлгийн тасаг, Санхүүгийн алба, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн үйл явцын 7 журмыг боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

#Дээрх ажилд Стандарт хэмжил, зүйн газрын Ахлах мэргэжилтэн Д.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд аудит хийж, зөрчил илрээгүй тул #ГЭРЧИЛГЭЭ олгох саналыг баталгаажуулалтын зөвлөлд хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%