Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОРООДЫН ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

2021-10-13

Налайх дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоотой хяналт тавих ажлын хүрээнд:
1-8 хорооны олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд иргэний танхимын ажилтнуудтай хамтран улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын 80% буюу 78155,7 сая төгрөгийн 44 төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудад хөндлөнгийн хяналтыг хийж ажиллалаа.
Дээрх төсөл арга хэмжээнээс дууссан 26, түр зогссон 5, гэрээ байгуулсан боловч үйл ажиллагаа нь эхлээгүй 5, дахин тендэр зарласан 1, гүйцэтгэгч шалгараагүй 1, хэрэгжиж байгаа 6 төсөл арга хэмжээ байна.
Хороодоор үзүүлбэл: 1-р хороонд 3, 2-р хороонд 10, 3-р хороонд 4, 4-р хороонд 3, 5-р хороонд 4, 6-р хороонд 2, 7-р хороонд 10, 8-р хороонд 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.
Салбар болон санхүүжилтийн эх үүсвэрээр нь үзүүлбэл:
Тоо Гэрээний дүн /сая.төг/
1. Камержуулалт-1 /358,5/
2. Гэрэлтүүлгийн ажил-1 /110,1/
3. Барилга байгууламж, засварын ажил-19 /72146,0/
4. Тохижилтын ажил-11 /443,2/
5. Автозамын засварын ажил-3 /4879,9/
6. Худалдан авах ажил-4 /218,0/
Санхүүжилтийн эх үүсвэр: Тоо Гэрээний дүн /сая.төг/
1. Улсын төсвийн хөрөнгөөр- 7 /25197,8/
2. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр-14 /52411,9/
3. Дүүргийн төсөв, ОНХС-ийн хөрөнгөөр-18 /46,0/
Дүн /78155,7/
Олон нийтийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн хөндлөнгийн хяналт хийсэн ажлуудын хүрээнд дараах саналыг гаргасан. Үүнд:
1. Тендер шалгаруулалтаар компаний техник тоног төхөөрөмж, ажиллах хүчний нөөц, чадамжийг маш сайн судалж шалгаруулах.
2. Үнэлгээний хорооны гишүүдийг нарийн мэргэжлээр чадавхижуулах.
3. А3 сертификатын сургалтад инженер техникийн мэргэжилтэй хүмүүсийг түлхүү хамруулж, нөөцөө бүрдүүлэх.
4. Гэрээний хугацааг баримтлах.
5. Санхүүжилтийг хугацаа алдахгүй шилжүүлэх, санхүүжилтээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажлууд зогсож, цаг хугацаа алдаж байна.
6.Иргэдийн бүлгийн бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааг олон нийтэд ил тод мэдээлж санал хүсэлтийг байнга сонсож байх.
7.Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дуусчихсан, хийгдэх ажлууд нь дуусаагүй ажлуудын гэрээний хугацаа болон сунгалтын хугацаанд анхаарч ажиллах.
8.Хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцад Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран хяналт тавьж ажиллахад илүү анхаарах, ажлын уялдаа холбоогоо сайжруулах.
9.Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг иргэдэд сурталчлах, мэдээллээр хангаж ажиллах.
10.Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын ашиглалт, хамгаалалтад анхаарч, ажиллах.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%